Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

2016 оны 6 сарын 02

Хүүхдийн хувцас, хэрэглэл, хүнс, тоглоом зэрэг дийлэнх бараа, бүтээгдэхүүн Монгол Улсын хувьд импортын хамааралтай байдаг. Харин сүүлийн жилүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниуд энэхүү зах зээлд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж эхлээд байна. Тухайлбал "Бумбын улаан хонгор" компани хоёр жилийн өмнөөс хүүхдийн өлгий, баривч, бүс зэргийг гаднын түүхий эдэд тулгуурлан дотооддоо

“Сүлд шонхор” компани “Тоди” живхийг Япон технологи ашиглан үйлдвэрлэж байна. Зургийг: Т.Зоригт

үйлдвэрлэж эхэлжээ. Дотоодын үйлдвэрлэгч тус компани үйлдвэрлэлээ тэлж, эрүүл ахуй болон нян судлалын лаборатори байгуулсан төдийгүй уламжлалт хэв маяг хадгалсан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Монгол Улс өлгий болон бусад дагалдах хувцас, хэрэглэлийн дийлэнхийг БНХАУ болон ОХУ-аас импортолдог бөгөөд эдгээрийг дотооддоо үйлдвэрлэх болсноор нэмүү өртөг шингээж, гадагшаа гарах мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой болж байгаа юм. Харин дотоодын живхний хэрэглээний 90 хүртэлх хувийг хангах хүчин чадалтай “Сүлд шонхор” компани жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдаж, 1.9 тэрбум төгрөгийн зээл аваад байгаа бөгөөд “Тоди” живхний үйлдвэр нь 2016 оны нэгдүгээр сард үйл ажиллагаагаа эхлээд байна. Дөнгөж төрсөн нярай хүүхэд хоногт дунджаар найман ширхэг живх хэрэглэдэг гэж үзвэл жилд нэг хүүхдэд 2880 ширхэг живхний

"Дөрвөн өлзий” компани 4 төрлийн хүүхдийн нухаш үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байна. Зургийг: Г:Батжаргал

хэрэглээ бий болж байгаа юм. Үүнийг мөнгөн дүнгээр тооцвол нэг хүүхэд жилд хоёр сая гаруй төгрөгийн живх хэрэглэдэг аж. “Сүлд шонхор” компани “Тоди” живхийг Япон технологи ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь импортоор орж ирэх зарим живхнээс хоёр дахин хямд үнээр зах зээлд борлуулагдаж байна. Харин Монгол Улсад хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл орхигдоод байгаа гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн шаардлага, чанар стандартын өндөр шалгуур тавигддаг, ихэнх бүтээгдэхүүнийг импортлоход удаан хугацаанд тээвэрлэх шаардлагатай байдаг тул зах зээлд “Дөрвөн өлзий” компани хүүхдэд зориулсан нухаш үйлдвэрлэж эхлээд байна. Одоогийн байдлаар тус компани дөрвөн төрлийн хүүхдийн нухшийг үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34182
0 эможи
keyboard_arrow_up