Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Бид хэзээ баярлаж сурах вэ

2016 оны 6 сарын 02

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Зайсан, дүүргүүдийн төв гудамж, Туул голын дагуух эрэг гээд хөл гишгэх зайгүй болтлоо дүүрлээ. Баярын дараах өдөр буюу их жанжны маань талбай төдийгүй төв гудамжууд хог новшинд дарагдан үлддэг нь бараг л хэвийн үзэгдэл болсон.

Өнөөдөр Төв талбайн ойролцоо ийнхүү хогон овоо босчээ. Ундаа, чихэр, чипс, попкорн гээд л амттаны хайрцаг уут, сав, шар айрагны сав, архины лонх гээд байхгүй хог алга. Үнэндээ өчигдөр төв талбайд нийслэлийн захиргаанаас, болон хүүхдийн баярыг тэмдэглэх комиссоос тусгайлан гарсан туслах ажилтан, оюутан залуус “Хогоо бүү хаяна уу, хогоо энд хийнэ үү” гэсэн лого бүхий цаасан хайрцгийг барьж тав замууд, талбайд иргэдэд “үйлчилж” байсан. Мөн хогийн савны хүрэлцээ ч хангалттай байсан шүү дээ. Гэтэл үр хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлэх учиртай эцэг эхчүүд бид ийм л хэнэггүй байгаа нь харамсалтай.  

Гэхдээ ганц сайшаамаар гэмээр зүйл нь өмнөх жилүүдэд төв талбай, өмнөх цэцэрлэгт хүрээлэнгээр тарж хөл дор хөглөрдөг байсан хогийг Улаанбаатар хотын тохижлт үйлчилгээний газрын ажилтнууд ийнхүү хамжиж овоо болгосон байна. Төв тайлбайн хогийг ч яахав хамаад, цэвэрлэх л байх. Харин гучин хэмийн халуунд халууцан Туул голоо бараадсан иргэдийн үлдээсэн “подарок” буюу хогийг хэн, хэзээ, хэрхэн цэвэрлэх вэ.

Бид хэзээ баярлаж сурах вэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34180
0 эможи
keyboard_arrow_up