Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Тэтгэврийн хэмжээг 216 мянган төгрөг болголоо

2016 оны 5 сарын 31

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15 дугаар тогтоолоор 2014 онд , Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор 2015 онд тус тус нэмэгдүүлсэн. Үүний үр дүнд дундаж тэтгэвэр 2012 онд 222,0 мянган төгрөг байсан бол 2015 оны эцэст 362,7 мянган тэтгэвэр авагчийн дундаж тэтгэвэр 283,8 мянган төгрөгт хүрсэн билээ. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаасны тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн хэмжээг 21,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 251,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 216,0 мянган төгрөг байхаар шийдвэрлэв. 

Засгийн газрын шийдвэрийн дагуу 362,7 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээний үр дүнд дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34144
0 эможи
keyboard_arrow_up