Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хотын төвийн ногоон байгууламжин дээр ТҮЦ буулгажээ

2016 оны 5 сарын 31

Сүхбаатар дүүргийн 4-р хороо буюу хуучнаар хүнсий 20-р дэлгүүрээс зүүн чиглэлд автобусны буудал явах замын ногоон байгууламжин дээр ТҮЦ буулгажээ. Энэхүү ТҮЦ-ийг тус газарт буулгаж үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэсээс өгсөн гэх иргэний мэдээлэл бидэнд ирсэн ба хорооны оршин суугчдын зүгээс дээрх үйлдлийг буруушааж байгаа аж. Өмнө нь уг газарт зөвшөөрөлгүй ТҮЦ-үүд үйл ажиллагаа эрхэлдэг байсан ба 4-р хорооны 40-р байрны оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд хамтран нүүлгэн шилжүүлэх хүсэлт гаргаснаар төв замыг чөлөөлж ТҮЦ-үүдийг албадан буулгасан ажээ. Гэтэл өнгөрөгч шөнө явган хүний замын хажуугийн ногоон байгууламжин дээр дахин хоёр ТҮЦ зөвшөөрөлгүй буулгажээ. Харин дээрх асуудалд Сүхбаатар дүүргийн зүгээс уг ТҮЦ-үүдийг тухайн газар буулгах зөвшөөрөл өгөөгүй гэх ба өнөөдөр шөнө албадан буулгах үйл ажиллагаа явуулахаар болсон гэж мэдэгдлээ.

tuts

tuts

tuts

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34139
0 эможи
keyboard_arrow_up