Тамхийг ижил хайрцагтай болгоно
2016 оны 5 сарын 31

Өнөөдөр тамхины эсрэг өдөр. Дэлхийн хэмжээнд хүн амын өвчлөл, нас баралтад нөлөөлж буй 10 гол эрсдлийн нэг нь тамхидалт юм. Тиймээс тамхины эсрэг хуулийг өнгөрсөн оноос манай улсад хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд “Тамхины хайрцгийг сонирхол татахуйц олон төрлийн загвар дизайнтай биш бүгд ижил өнгийн хайрцагтай болгоё” гэсэн уриалгыг дэлхий нийтээр гаргасан. Манай улсын таван хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн 10 жилд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах явдал хоёр дахин нэмэгдсэн, нас барж байгаа гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна гэсэн тоон үзүүлэлт бий. Үүний гол шалтгаан нь тамхи.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34135
0 эможи




