Улаан бурханы эсрэг дархлаажуулалтад 87.4 хувьтай хамрагдлаа
2016 оны 5 сарын 31
Өнөөдөр улсын хэмжээнд улаан бурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хугацаа дуусч байна. Улсын хэмжээнд 624 мянган хүн хамрагдахаас 545 580 хүн хамрагдаж, хамралтын хувь 87.4 хувьд хүрчээ. Дархлаажуулалтад нийслэлээс Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийнхэн идэвхтэй хамрагдсан бол хөдөө орон нутгаас Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр зэрэг аймгийнхан идэвхтэй хамрагдаж, вакцин хийлгэжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
34112
0 эможи




