Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний орлогч захирал Б.Намхайнямбууг чөлөөллөө

2016 оны 5 сарын 31

Нэр дэвшигчид тодорсон энэ долоо хоногийн бас нэгэн сонирхолтой мэдээ нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний орлогч захирлуудын дунд хөдөлгөөн орсон явдал боллоо. Тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Харин Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдааг Зөвлөлийн хурлаас чөлөөлснөө мэдэгдсэн байна.
 Хямралын үед Монголын эдийн засагт чадлаараа нэмэр болж байгаа ганц газар бол яалт ч үгүй бидний “Саалийн үнээ” хэмээдэг Эрдэнэт. Энэ хүнд үед “Эрдэнэт үйлдвэр”-ийг тогтвортой, зөв авч явах нь чухал байгаа билээ. Тийм болохоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэвшсэн, чөлөөлөгдсөн хоёр захирлын оронд хэн ирэх бол гэдэг нь сонгуулийн нэр дэвшигчдээс дутуугүй сонирхол татсан сэдэв болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34098
0 эможи
keyboard_arrow_up