Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Лхагва гаригаас 30 хэм хүртэл хална

2016 оны 5 сарын 30

Энэ долоо хоногт ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна. Тодруулбал, Улаанбаатар салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна. Харин баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх аж.

Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байх аж.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус байна.

Улаанбаатар хотод өнөөдөр Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 25-30 градус дулаан байна.

 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Зургадугаар сарын 1-нд баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 2-нд говийн нутгийн зарим, 3-нд  төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34033
0 эможи
keyboard_arrow_up