Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Долоон настай хүүхдүүд дээрэм хийжээ

2016 оны 5 сарын 28

Дээрмийн хэрэг үйлдэгчдийн нас улам залуужих болсон талаар цагдаагийнхан ярьдаг. Ихэвчлэн 16-25 насныхан дээрмийн хэрэгт холбогдох нь цөөнгүй байдаг гэнэ. Тэгвэл ээж аавынхөө өврөөс гараагүй шахам долоон настай хүүхдүүд бусдыг дээрэмдсэн гэх хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, “Шинэ монгол” ахлах сургуулийн ойролцоо тус хороонд оршин суух 12 настай охин, мөн ...-р хороонд оршин суух найман настай хоёр охидыг хамт явж байхад нь “Samsung Note-1”, “iPhone-4” гар утсыг нь долоон настай хүүхдүүд дээрэмдэн зугтсан хэрэг гарсан байна. Дээрэмдүүлсэн хүүхдүүдийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад яаралтай хандаж, шуурхай мэдээллэсний үр дүнд дээрэм хийсэн хүүхдүүдийг илрүүлжээ.

Дээрэм хийсэн долоон настай Б гэгч хүүхэд мөн л Баянзүрх дүүргийн харъяат бөгөөд энэхүү хэргийг ганцаараа биш мөн л өөртэйгээ нас чацуу найзтайгаа хамт үйлдсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33991
0 эможи
keyboard_arrow_up