Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна
2016 оны 5 сарын 26

Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар эмнэлэгт үзүүлж яваад бичиг баримт, эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага 63 бүртгэгджээ. Өвдөж зовсон, анхаарал сарнисан өвчтөнүүдийг ашиглан, эмчилгээний зардал, хэрэгтэй бичиг баримтыг нь хулгайлсан тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд эмнэлэгт үзүүлэхдээ халаасны хулгайчаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.
ГССҮТ-ийн хүлээн авах тасгаар өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг. Гэнэтийн осол аваарьт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, эсвэл хайртай дотны хүнээ бэртэж гэмтэхэд сандарч яваа иргэдийн зовлонг ашиглан, олз хайгчид олон болсныг эмч мэргэжилтнүүд ч анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33886
0 эможи




