Японд зорчих визний журамд өөрчлөлт оржээ
2016 оны 5 сарын 26

Япон улсын визний журамд өөрчлөлт орж, Японы талаас урилга, батлан даалтыг заавал шаардахгүй болсон байна. Гэхдээ тухайн иргэн санхүүгийн хувьд Япон улсад зорчих боломжгүй бол дээрх материалыг шаардах юм байна. Мөн гэр бүлийн аль нэг гишүүний зардлаар зорчих бол тухайн зардал гаргах хүний санхүүгийн баримтыг өгөх юм. Түүнчлэн зорчих зорилгын дагуу бүрдүүлэх бичиг баримтуудын зарим хэсэгт өөрчлөлт оруулж, виз мэдүүлгийн хуудаснаас гадна шинээр асуулгын хуудсыг бөглөх болсон байна. Түүнчлэн визний материалыг шалган шийдвэрлэх хугацааг богиносгож, мэдүүлэг хүлээн авсан өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын гурав хоногт шийдвэрлэж байх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33868
0 эможи




