Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Залуучуудыг цагийн болон байнгын 700 ажлын байранд бүртгэнэ

2016 оны 5 сарын 26

“Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг МЗХ-ны “Залуус” танхимд өчигдөр боллоо. Дипломтой ажилгүйчүүдийн тоог бууруулах зорилго бүхий энэхүү яармагт 30 гаруй ажил олгогч байгууллага оролцсон. Энэ үеэр Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн биржийн байнгын ажлын мэргэжилтэн Т.Энхмөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Их, дээд сургуулийн амралт эхэлсэн. Мөн шинэ боловсон хүчнүүд сургуулиа төгслөө. Үүнтэй холбогдуулан ажлын байрны эрэлт, хэрэгцээ ихэсдэг. Танайд бүртгэлтэй хэчнээн сул ажлын байр байна вэ?

-Манай байгууллага Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн бирж гэж явдаг. Тиймээс дөнгөж сургуулиа төгссөн шинэ боловсон хүчин мөн ажилгүй оюутан залуучуудыг цагийн болон байнгын ажлын байранд зуучлахыг зорилго болгон ажилладаг. Энэ зорилгынхоо хүрээнд олон ажлыг зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь өнөөдөр зохион байгуулж буй “Төгсөгч-2016” хөдөлмөрийн яармаг юм. Одоогийн байдлаар манай байгууллагад 700 гаруй цагийн болон байнгын ажлын байрны орон тоо бүртгэлтэй байна.

-Тухайлбал, ямар ажлын байр байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Бидэнтэй  “Атар  өргөө”, “Алтан жолоо”, “Темка” шоколад, “Эко алт”, “Говь” зэрэг компаниуд байнга хамтран ажилладаг. Эдгээр компаниудаас зарласан 700 ажлын байрны 300 орчим нь байнгын ажлын байр байдаг.

700 ажлын байрны 300 орчим нь байнгын ажлын байр байдаг. 

 
 

Тухайлбал, сантехникийн инженер, маркетингийн менежер, борлуулалтын ажилтан, шүдний эмч, сувилагч, хаяг реклам тогтоох туслах ажилтан, аялал зуучлалын инженер, эм найруулагч, тогооч, багш, орчуулагч, мужаан, ХАБЭА-н мэргэжилтэн, гар утасны оператор зэрэг 330 байнгын ажлын байр бий. Тиймээс байнгын ажил хайж байгаа шинэ төгссөн боловсон хүчин болон ажил хайж байгаа залуучууд эдгээр ажлуудад зуучлуулах боломжтой. 

-Ажлынхаа хажуугаар цагийн ажил хийх сонирхолтой хүмүүс байгаа байх. Манай улсад ажлынхаа хажуугаар хийх боломжтой цагийн ажил хэр байдаг юм бол. Ихэвчлэн хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Манай хөдөлмөрийн биржид тодорхой эрхэлсэн ажилтай хэр нь ажлынхаа хажуугаар эсвэл ажил тарснаас хойш цагийн ажил эрхлэх хүсэлтэй хүмүүс цөөнгүй ханддаг. Манай улсын нийгмийн хандлага, нөхцөл байдлаас шалтгаалан давхар ажил хийх боломж байдаггүй. Цагийн ажлын хувьд ихэвчлэн өдрийн 10:00-12:00 цагт байдаг. Оройн цагаар байлаа гэхэд 20:00 цагт ажиллах боломжтой. Гэхдээ оройн цагаар хийх боломжтой ажил ховор. 

-Зарим албан байгууллагууд цагийн ажилчдын цалинг өгдөггүй гэсэн. Энэ тал дээр танай байгууллагаас ямар арга хэмжээ авч ажилладаг вэ?

-Цагийн ажилчдын хөдөлмөрийн хөлсийг өгөхгүй байх тохиолдол гардаг байсан.

Жишээлбэл, манай байгууллагын зуучилсан 10 оюутанд цалинг нь өгөөгүй тохиолдол гарсан. Энэ асуудлаар оюутан, залуусаас их гомдол санал ирдэг. Манай байгууллага энэ асуудлыг шийдэж ажил олгогч, ажилчинтай хамтарч хөтлөх цагийн ажлын дэвтрийг гаргасан. Уг дэвтэр нь тухайн оюутанг хариуцлагатай, ажлын туршлагатай болгоход чухал ач холбогдолтой.

Цагийн ажлын дэвтрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш цагийн ажилчид цалингаа авч чадахгүй байх асуудал багассан. Гарсан тохиолдолд бид тодорхой арга хэмжээ авч байгаа. Мөн манай хөдөлмөрийн биржид бүртгэлтэй залуус цагийн ажил хайгчдад зориулсан “Part time” сургалтад суудаг. Энэхүү сургалтад биеэ авч явах соёлоос эхлээд ажлын анкет хэрхэн бөглөх талаар заадаг. Жишээлбэл, залуучууд ямар ч хамаагүй ажил хийнэ гэдэг. Ямар ч хамаагүй ажил гэж байдаггүй. Ажил олгогчидтой уулзахдаа өөртөө итгэлтэй, хийх ажлаа сайн мэддэг байх ёстой. Энэ мэтчилэн ажилд бүртгүүлэхэд хэрэгтэй зүйлсийг заадаг. 

-Ажлын анкет бөглөхөд юуг анхаарах ёстой вэ?

-Ажлын анкет бөглөхийн тулд наах зурагнаасаа эхлээд анхаарах хэрэгтэй. Мөн залуучууд анкетын чухал хэсгийг сайн бөглөдөггүй. Өөрөөр хэлбэл, өөрийн давуу талыг бичиж өгдөггүй гэсэн үг. Гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байсан ч гэсэн бичих хэрэгтэй. Урлаг, спортын авьяас, компьютерийн мэдлэг гээд давуу талуудаа бичих ёстой. Ингэснээр тухайн ажил олгогчид өөрийнхөө давуу талыг ойлгуулж чадна. Манай сургалтад энэ бүгдийг заадаг. 

Залуучууд анкетын чухал хэсгийг сайн бөглөдөггүй.

 
 

-“Part time” сургалтад суухын тулд төлбөр төлөх шаардлагатай юу?

-Сургалт үнэ төлбөргүй. Цагийн ажилд орохыг хүсч байгаа оюутнууд 3,000 төгрөгөөр цагийн ажлын дэвтэр авах юм. Мөн кодтой зураг нь 2,000 төгрөгийн үнэтэй. Харин сургалтдаа болон ажилд үнэгүй зуучлуулна.

-Байнгын ажил хайж байгаа бол сургалтад суух шаардлагагүй юу?

-Тийм. Ер нь ажилд зуучлуулж байгаа л бол сургалтад суух хэрэгтэй. Учир нь байнгын ажил хайж байгаа хүмүүс янз бүрийн боловсролтой байдаг. Дээд, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй хүмүүс ч бий. Тэгэхээр сургалтад суух зайлшгүй шаардлагатай. 

-Танайд ажилд орохоор бүртгүүлсэн хэчнээн залуучууд байдаг вэ?

-Манайд цагийн ажлын дэвтэртэй 1,800 оюутан байдаг. Үүнээс 1,500 оюутан байнга ажил хийдэг. Ер нь өдөрт 300-400 сул ажлын байр бүртгэлтэй байдаг. Харин өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайж манай хөдөлмөрийн биржид ханддаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33858
0 эможи
keyboard_arrow_up