Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Түрээсийн орон сууцыг хүртээмжтэй болгох талаар ярилцаж байна

2016 оны 5 сарын 25

Түрээсийн орон сууцанд хамрагдахаар ТОСК-д хандсан иргэдийн 80 гаруй хувь нь түрээслэсэн байраа урт хугацаанд өмчилж авах боломжтой эсэхийг сонирхжээ. Иймд иргэд байраа түрээслэж байгаад өмчлөх боломжийг нээж өгөх үүднээс ойрын хугацаанд Засгийн Газрын тогтоолд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн ажиллаж буй юм байна.

Түрээсийн байрыг өмчлөлийн хэлбэрт шилжүүлэх, эсвэл түрээслүүлэх талаар олон улсад хэрэглэдэг хэд хэдэн хувилбар байдаг. Нэгд, зөвхөн түрээслэх: хоёрт, түрээслэж байгаад өмчлөх: гуравд, ямар нэгэн урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээж төлөх байдлаар өмчлөх юм. Монголын нөхцөлд дээрхи хувилбаруудыг бүгдийг нь хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж.

Иргэн түрээсийн орон сууцанд амьдрах таван жилийн хугацаандаа зээлийнхээ 30%-ийн урьдчилгааг бэлдээд зээлд хамрагдах, эсвэл 20-25 жил cap бүр түрээсийн төлбөр дээрээ байрны өртгийг нэмж төлөн, өөрийн өмч болгох хувилбаруудыг нэмж хэрэгжүүлнэ гэсэн үг. Түрээсийн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч "Буянт-Ухаа-2" хорооллоос гадна Сүхбаатар дүүргийн 7-р хороололд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 2880 айлын орон сууцны 720-ийг нь иргэдэд түрээслүүлэхээр болсон.

Цаашид ч бусад хувийн компаниудтай хамтран "Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийг хүртээмжтэй болгох талаар ярилцаж байгаа аж. Гэхдээ хувийн хэвшлийнхэн ТОСК-иас зарласан үнээс 30-40 хувиар өндөр өртгөөр байраа түрээслүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Хувийн компаниудын хэлсэн үнээр орон сууц түрээслүүлвэл иргэдийн орлогоос давж, айл өрхөд ирэх санхүүгийн дарамт өндөр болох учраас асуудлыг олон хувилбараар ярьж, хамтран ажиллах арга хайж байгаа бололтой. ТОСК-ийн удирдлагын зүгээс “Хувийн хэвшлийнхэн өртгөө бууруулж, өнөөдрийн хэрэгжүүлж байгаа түрээсийн орон сууцны үнэд хүргэвэл тодорхой шийдэл гаргаж, хамтран ажиллах бүрэн боломжтой” хэмээн хэлсэн билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33808
0 эможи
keyboard_arrow_up