Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчилал явуулна

2016 оны 5 сарын 25

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Эхний сургалтыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. Сургалтын үеэр 2016 онд явуулах аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, санал солилцсон юм. Аттестатчиллыг 2016 оны 07 дугаар сарын 01-нээс явуулна.

Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан,Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай дүүрэгт хоол үйлдвэрлэл үйлчилгээ, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр 2014 оны 06 сараас хойш тусгай зөвшөөрөл авсан газрууд болон шинээр тусгай зөвшөөрөл хүссэн газрууд хамрагдах бөгөөд 2015 оны болон 2016 оны 06 дугаар сарын 01-ээс өмнөх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд хамрагдахгүй.

Аттестатчиллын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад холбогдох хуулиудын хэрэгжилт, стандартын шаардлагын биелэлтийг хэрхэн хангасныг шалган үнэлэлт дүгнэлт өгөх юм.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын стандартын шаардлага хангасан өөх тос баригчийг суурилуулсан байдал, худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүний хадгалалт чанар, аюулгүй байдал, хүнсний сав баглаа боодлын шошго стандартын дагуу байгааг шалгаж, Улаанбаатар хотын татвар суутгагчаар бүртгүүлж, татварын программ суулгасан кассын аппараттай эсэх, хаяг, гэрэлтүүлгийг хэрхэн шийдсэн, гадна орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулсан байдал, цэвэрлэгээний ажилд тогтмол оролцдог эсэх зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан аттестатчиллыг явуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33789
0 эможи
keyboard_arrow_up