Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

200 сая төгрөгийн Супер азтан тодров

2016 оны 5 сарын 23

НӨАТ-ын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 22-ний өдөр болж, супер азтан тодорлоо.

 

Супер азтан 200 сая төгрөгийн эзнээр 62817812 сугалааны тохиролтой 1 иргэн тодорсон байна. Харин бусад тохирлоос нийт  8 мянга 469 азтан тодорчээ. Тухайлбал 2 иргэн 20 сая төгрөг, 8 азтан тус бүр 4 сая төгрөг сугалсан байна. Харин 500 мянган төгрөгийг 76, 100 мянган төгрөгийг 748 азтан хожсон бол 7 мянга 635 иргэн тус бүр 20 мянган төгрөгийн эзэн болжээ.

НӨАТ-ын урамшуулал сугалааны анхны Супер азтан буюу 400 сая төгрөгийн энэ оны гуравдугаар сарын 20-нд тодорсон. Одоогоор 400 сая төгрөгийн 2 баримт гараад байгаа бөгөөт ГТЕГ-аас аль баримт нь жинхэнэ болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33632
0 эможи
keyboard_arrow_up