Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэл хотын албан татвараас тэрбум гаруй төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

2016 оны 5 сарын 23

Монгол Улсын Их хурлаас баталсан Нийслэл хотын албан татварын тухай хууль 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Нийслэл хотын албан татварыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан,баар гэсэн 4 төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас авахаар хуульчилсан юм.

Нийслэлийн ИТХ-аас Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг нэг хувь байхаар тогтоосон бөгөөд жилд 13,5 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Нийслэлийн Татварын газрын мэдээгээр энэ оны 5  дугаар сарын 10-ний байдлаар хотын албан татвараас тэрбум 90 сая 804 мянган төгрөгийг төвлөрүүлжээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33625
0 эможи
keyboard_arrow_up