“Алтанбулаг экспо-2016” худалдааг нээлээ

Монгол, ОХУ, БНХАУ-ын хил дамнасан тээвэр, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөхүүлэн өргөжүүлэх зорилготой “Алтанбулаг экспо-2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдааг өнөөдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь “Алтанбулаг” чөлөөт бүсэд нээгээд байна.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Буриад улсын Ардын Их Хурлын дарга Ц.Э Доржиев нар үг хэллээ.
Буриад улсын Ардын их хурлын дарга Ц.Э Доржиев “Өнөөдрийн уулзалт олон чухал асуудал шийдэж, хил орчмын бүс нутгийг хөгжүүлэх харилцан ашигтай хамтран ажиллахыг санал болгоё” гэлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд Монгол, Орос, Хятад улсын нийт 120 гаруй аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ танилцуулж байна.




