Түмэн олонтойгоо хамтран анх удаа "Жамбалцанжод" номыг эх хэлээрээ айлдана

Бурхны шашны шинэ соён гэгээрэл эх оронд минь дэлгэрэн буй энэ цагт Монголын дээдэс гэгээнтнүүд түмэн олонтойгоо хамтран анх удаа "Манзушрийн үнэмлэхүй алдрыг үнэхээр өгүүлэхүй" буюу "Жамбалцанжод" номыг эх хэлээрээ айлдах гэж байна. Энэ номыг Шагжамүни бурхан 2600 жилийн тэртээ нууцын эзэн Очирваань бурханд айлдсан бөгөөд бурхны номын утгыг үтэр түргэн ухаж ойлгох буяны их савыг нээдэг адис ерөөлтэй. Бурхан багшийн их дүйцэн өдөр Зуны эхэн сарын шинийн 15-ны бурхны номыг эх хэлээрээ унших хуралд даган баясах хүн бүрт "Манзушрийн алдрыг үнэрээр өгүүлэхүй" ном, мэлмий сайжруулагч Талим бэлэглэнэ. Тасалбарын үнэ 10000 төг, Аса цирк, Хүүхэлдэйн театрын билетийн касс, мөн зохион байгуулагч Цогт цагийн хүрдэн соёлын төвийн байранд тасалбарыг худалдаалж байна.
Утас: 91114171, 91112169, 70111191




