Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

НӨАТ-ын азтан болсон иргэдийг Гааль, татварын ерөнхий газраас шалгана

2016 оны 5 сарын 20

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын тохирлоор 400 сая төгрөгийн эзэн тодорсон. Гэхдээ Гааль, татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тухайн баримт хуурамч болох нь тогтоогдсон тул 400 сая төгрөгийн азтан тодроогүй. Харин ч хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагат шалгуулах болжээ. 

Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон иргэн бол Баянгол дүүргийнх. Иргэн Ц нэгдүгээр сарын сүүлээр Оргил супермаркетаар үйлчлүүлсэн баримтаараа 400 саяын тохирлын азтан боллоо гэж ойлгожээ. Тэрбээр тохирлын шууд нэвтрүүлгийг интернетээр нөхөж үзсэн ч баримтын дугаар яг таарсан. Гэхдээ КҮ АР буюу зурган код зөржээ. Тиймээс Гааль, татварын ерөнхий газраас баримт хуурамчаар үйлдсэн гэж үзээд супер шаггналын эзэн тодроогүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

НӨАТ-ын баримтаараа 500 мянган төгрөгнөөс дээш хонжворын эзэн болсон иргэдийг Гааль татварын ерөнхий газраас шалгаж, баримтыг хуурамч эсэхийг тогтоох юм. Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Баянгол дүүргийн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33573
0 эможи
keyboard_arrow_up