Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Махны экспорт 35 хувиар өсчээ

2016 оны 5 сарын 20

Монгол Улс тавдугаар сарын 17-ны байдлаар нийт 1960 орчим тонн мах экспортолсон байна. Үүнээс 56 орчим хувийг нь ОХУ -д гаргасан адууны мах эзэлж байгаа юм. Мөнгөн дүнгээр нь тооцож үзвэл адууны махны экспортын нийт дүн 2.2 сая ам.доллар болсон байна. Үүнээс гадна БНХАУ-д 738 тонн адууны махыг 1.2 сая ам.доллараар борлуулсан талаар Гааль, Татварын Ерөнхий газраас мэдээллээ. Махны экспортын нийт хэмжээ 2015 оны мөн үеэс 35 хувиар өссөн бол үнийн дүн нь 7 орчим хувиар өсчээ. Үүнээс харахад экспортод гаргаж байгаа махны үнэ буурсан байна. Өнгөрсөн онд Монгол Улс БНХАУ, ОХУ-аас гадна Казахстанд мах нийлүүлж байсан юм. Харин энэ онд Арабын орнууд болон Вьетнам улсад мах экспортлохоор төлөвлөсөн талаар Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамнаас өмнө нь мэдээлж байв. Хэдий тийм боловч одоохондоо энэ зорилтдоо хараахан хүрээгүй байна. БНХАУ-ын Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийн дагуу баруун бүсийн таван аймгийн шүлхий өвчингүй гэж тогтоосон бөгөөд улмаар эдгээр аймгаас хонь, ямааны мах экспортолж эхэлсэн нь шинэ зүйл болж байна. Тавдугаар сарын 17-ны байдлаар 75 орчим тонн ямааны махыг 104 мянган ам.доллараар, 52 тонн хонины хөлдүү махыг 52 мянган ам.доллараар БНХАУ-д нийлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33548
0 эможи
keyboard_arrow_up