Азийн хамгийн урт усан гулгуур нээлтээ хийнэ

Скай ресорт баазад байгуулагдаж буй “Сити Слайд” буюу их хотын усан гулгуур ирэх сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нээлтээ хийнэ. Тус гулгуур 300 метрийн урттай бөгөөд Азидаа хамгийн урт гулгуурт тооцогдож байгаа аж.
Усан гулгуур гурван замтай бөгөөд нэг нь гэр бүлээрээ гулгахад буюу хүүхэд гулгахад тохиромжтой бол үлдсэн хоёр зам залууст зориулагдсан аж. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай бэлтгэгдсэн ажилтнууд гулгах замын эхэн, дунд, төгсгөл хэсэгт ажиллах аж.
Одоогоор гулсуурыг байрлуулж, үйл ажиллагаагаа явуулах бэлтгэл ажил явагдаж байна. Нээлтээ хийсний дараа энд хоол унд, амттанаар үйлчлэх газрууд байрлах үйлчилгээ үзүүлэх бөгөөд амьд хөгжмийн тоглолт, нийтийг хамарсан хөгжөөнт тэмцээн уралдаан зохиогдох аж. Мөн Скай ресорт баазад хүсэлт гарган майхан байрлуулан гэр бүлээрээ амрах боломжтой аж.




