Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Оршуулгын тэтгэмжийг нэг сая төгрөг болгон нэмэгдүүлэв

2016 оны 5 сарын 17

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болж Тэтгэврийн сангаас олгогддог оршуулгын тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна.Одоо мөрдөгдөж буй хуулиар оршуулгын тэтгэмж 620 мянган төгрөг олгогддог байсныг 380 мянган төгрөгөөр нэмэгдүүлж нэг сая төгрөг болгожээ. 

Хуульд зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж олгодог. Харин даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно хэмээн заасан байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33382
0 эможи
keyboard_arrow_up