Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Татвар төлөөгүй жолоочийг ЗАМЫН хөдөлгөөнд оролцуулахгүй

2016 оны 5 сарын 17

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр авах хуулийн хугацаа энэ сарын 31 -нд дуусна. 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн татварын газраас тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй жолооч нарыг ирэх сарын 1-ээс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ.

Зургадугаар сарын 1-нээс эхлэн Хяналтын тооллогын үзлэгийг зохион байгуулах аж. Өөрөөр хэлбэл татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг шалгах, тэдгээрийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог уламжлалт ажил эхлэх юм байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 450 мянган тээврийн хэрэгсэл Авто тээврийн үндэсний төвд бүртгэлтэй байдаг. Үүнээс 330 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд идэвхтэй оролцдог байна.

Идэвхтэй 330 мянган тээврийн хэрэгслээс 220 мянга нь албан татвар болон агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөрөө төлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33346
0 эможи
keyboard_arrow_up