Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нөөцийн мах 4400-5750 төгрөгөөр ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА

2016 оны 5 сарын 17

Нөөцийн махны худалдаа өнөөдрөөс эхэлж байна.

Засгийн газар  өнгөрсөн онд “Мах хөтөлбөр”-ийг баталж,  Хөгжлийн банкнаас, арилжааны банкуудаар дамжуулан дотоодын зах зээлд тогтвортой үнээр мах нийлүүлэх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, хөргөлттэй зоорийн аж ахуй эрхэлдэг компаниудад 100 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. 

Нөөцийн махыг Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын долоодугаар сар хүртэлх хэрэгцээнд зориулан, батлагдсан борлуулалтын цэг, дэлгүүрээр тогтвортой үнээр нийлүүлэхээр төлөвлөжээ.

ХХАА-н сайд Р.Бурмаа ярихдаа, “2013-2015 онд хэрэгжсэн “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд давхардсан тоогоор нийт 7 компанид 198.4 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгож, 40.5 мянган тонн махыг нөөцлөн худалдан борлуулсан” гэлээ.

Нөөцийн махыг бэлтгэн борлуулах “Баатарууд тэнгэр” ХХК, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импэкс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян Уул” зэрэг компаниуд 25 тэрбум төгрөг, жилийн 12.5 хувийн  хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 2018 оны наймдугаар сар хүртэл олгох юм. Өнгөрсөн оны нөөцийн махны үнэ 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж. Үхрийн ястай нэг кг мах 5750, хонины ястай  мах 5400, ямааны мах  4400 төгрөгөөр худалдаанд гарч буй юм.

Өмнөх жилүүдэд мах бэлтгэсэн компаниудад  кг тутамд 1000 төгрөгөөр тооцож төрөөс урамшуулал өгдгийг энэ жил больж буйг албаныхан хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33339
0 эможи
keyboard_arrow_up