Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн иргэнийг 5.000-1.000.000 төгрөгөөр торгоно

2016 оны 2 сарын 29

Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулга өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон яамны удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ариун цэврийн тухай хуулийг Эрүүл ахуйн тухай хууль болгон шинэчилэн найруулах болсон шалтгаан нь, Хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсанд оршиж байгаа гэдгийг яамны удирдлагууд мэдээллийнхээ эхэнд онцолсон юм. Мөн нийслэлд 1956 онд нийт хүм амын 14 хувь оршин сууж байсан бол 2012 онд гэхэд 45.8 хувь нь оршин сууж байсан. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 1,200,000 хүн амьдарч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн 1 километр квадрат талбайд 262 хүн ногдож байна. Эндээс ачаалал их болсон нь харагдаж байгаа юм” гэсэн юм.

 Тус мэдээллийн дараа ЭМСЯ-ны удирдлагууд сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өгсөн юм.

 - Нийслэлчүүд нийтийн эзэмшлийн талбайд нус цэрээ хаях тохиолдол их байдаг. Ийм тохиолдолд торгох уу?

-Гудамжинд нус цэрээ хаясан иргэнийг 5,000 төгрөгөөр торгохоор хуульд заасан.

 - Тус заалтын хэрэгжилтэд хэн хяналт тавих вэ?

 - Олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид, сайн дурын ажилтнаар дамжуулан хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөж байгаа.

 - Торгуулийн хэмжээ хэдээс хэдэн төгрөг байгаа вэ?

 - Эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн иргэн 5,000-1,000,000 төгрөг, хуулийн этгээд 1,000,000-3,000,000 төгрөгийн торгууль төлүүлж, хохирлыг барагдуулах тухай заасан байгаа. Гэхдээ тухайн нэг үйлдэл дээр торгууль ногдуулахаасаа илүүтэй, хохирлыг барагдуулах, зөрчлийг арилгах гэдэг зүйлийг чухалчилсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
29466
0 эможи
keyboard_arrow_up