Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол тогоочид олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртлээ

2016 оны 2 сарын 16

Дэлхийн тогооч нарын холбоо болон Туркийн тогооч нарын холбооноос зохион байгуулж буй 14 дэхь удаагийн “Истанбул Гастрономи” олон улсын тогооч нарын фестивалиас Монголын тогоочид зургаан медаль хүртлээ. Тодруулбал, Монголын мастер тогоочдын холбооны тэргүүн, МУ-ын зөвлөх инженер, МУ-ын мастер тогооч Д.Буяндэлгэр, Монголын мастер тогоочдын холбооны гүйцэтгэх захирал, МУ-ын мастер тогооч Р.Батбаатар, ММТХ-ны дэргэдэх Ахлах тогоочдын холбооны захирал, МУ-ын мастер тогооч Ж.Отгонпүрэв, МУ-ын мастер тогооч Ж.Цагаанцоож, Б.Байгалмаа нарын таван тогооч амжилттай оролцож, багаараа Гранд прикс болон Ази хоолны төрлөөс нийт зургаан медаль хүртжээ. Энэ сарын 11-14-ний хооронд болж өнгөрсөн уг тэмцээнд дэлхийн 20 гаруй орны 2000 гаруй тогооч оролцсон аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28889
0 эможи
keyboard_arrow_up