Арваннэгдүгээр сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ Арваннэгдүгээр сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 04, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Арваннэгдүгээр сарын цаг агаарын УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

2022 оны 10 сарын 27

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.

  • Баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
  • Төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)
  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
  • Говь (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байна. Сарын нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.

11-р сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 11–13 м/с, зарим үед түр зуур 13–15 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Булганы ихэнх, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын нутгаар ОЖД-аас дулаан ба бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД-ийн орчим байна.
 

Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9-д харуулав. Нэг ба гуравдугаар арав хоногуудын эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар сэрүүснэ.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеүдээр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй. 
 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан (Зураг 6), хур тунадас ихэнх нутгаар (Хэнтийн баруун хэсгээс бусад) ОЖД-аас бага байна.

Сарын гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногуудын сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд–сүүлч үеэр ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Дундговь, Дорноговийн зүүн хойд хэсэг болон Говьсүмбэрийн нутгаар дунджаас дулаан байна. Гурван арав хоногийн эхэн, нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар сэрүүснэ.

Нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.

 

Зураг 5. 2022 оны 11р сарын агаарын дундаж температурын урьдчилсан мэдээ

ЗӨВЛӨМЖ

Арваннэгдүгээр сард нутгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй. Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орох ба говь, тал хээрийн бүс нутгаар цасан болон шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ. Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын эхэн үеүдээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа тул эдгээр үеүдэд цаг агаарын нарийвчилсан мэдээг цаг тухайд авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
641800
4 эможи

keyboard_arrow_up