Улаанбаатарт өдөртөө 17-19 хэмийн хүйтэн байна Улаанбаатарт өдөртөө 17-19 хэмийн хүйтэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэмийн хүйтэн байна

2021 оны 12 сарын 23

2021 оны 12 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын 3 хоногтоо нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч, жавартай хүйтэн байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 18-20 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633452
0 эможи

keyboard_arrow_up