“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
11 сарын 07, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2026 оны 11 сарын 06

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны корпорац (CHALCO), охин компани “Чайналко Дижитал Технологи” компанийн Ерөнхий захирал Ли Гуанфэй болон холбогдох удирдлагуудтай уулзаж, хоёр компанийн хамтын ажиллагааны цаашдын чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд талууд урт хугацааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаа, экспорт, тээвэр логистикийн шинэ боломжийг нээх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх, хүний нөөц, мэргэшсэн боловсон хүчний солилцоо, оюутан бэлтгэх хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Талууд хамтран олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн гэрээний нөхцөлийг өнөөгийн шаардлагад нийцүүлэн сайжруулах замаар талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч, хөнгөн цагааны үйлдвэрлэл болон далд уурхайг хөгжүүлэх талаар хамтран ажиллах юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
671417
0 эможи

keyboard_arrow_up