“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргын ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргын ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ
05 сарын 27, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргын ХЭРГИЙГ шүүхэд шилжүүлжээ

2026 оны 5 сарын 27

Arslan.mn

Прокурорын байгууллагаас 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 263 хүнд холбогдох 114 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллах хугацаандаа 2021 онд хөрөнгө орлого нь их хэмжээгээр буюу 500 мянган ам.доллароор нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэг гарчээ. 

Үүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг (эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (нийтийн албан тушаалтан хахууль авах), мөн хуулийн  22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хууль бусаар хөрөнгөжсөн)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.Г нь нийтийн албан тушаалтан буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч даргаар ажиллаж байхдаа Н.Г-тай бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,“Б... ” ХХК-ийг тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс тус компанийн захирал БНХАУ-ын иргэн ZH-аас 2018-2019 онд нийт 205 сая төгрөгийг бэлнээр, мөн бусдын дансаар дамжуулан 2016- 2019 онд нийт 3 удаагийн үйлдлээр нийт 96,471,100 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 301,4 сая төгрөгийн хахууль авсан;

-Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас газраас 2019 оны 9 дүгээр арын 20-ны өдөр зарласан “Алхан бутлуур нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Г-той бүлэглэн холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нээлттэй тендерт “И...” ХХК-ийг шалгаруулж,  давуу байдал бий болгосны улмаас тус үйлдвэрт 257,6 сая төгрөгийн хохирол учруулсан;

-Мөн Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн М.Ж-тай бүлэглэн, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын 2020 оны хөрөнгө оруулалт, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсан 1 литр хөргөх шингэний нэмэлт бүтээгдэхүүний үнийг 90,750 төгрөг болгон нэмэгдүүлж, тендер зарлаж, хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн “Э...” ХХК-ийг шалгаруулж, давуу байдал бий болгожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669104
0 эможи

keyboard_arrow_up