“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ хурлаас Б.Чагнаадоржийг гүйцэтгэх захирлаар томиллоо.
Б.Чагнаадорж 2024 оны 7-р сараас “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. Энэ хугацаанд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2025 онд ₮72,6 тэрбумын ашигтай ажиллаж, ₮246,6 тэрбумын татвар төлжээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2025 онд 1сая 693 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байсан ч 2 сая 58 мянган тонныг үйлдвэрлэсэн. Экспортонд 2025 онд 1,9 сая тонныг гаргах төлөвлөлгөөгөө 2,4 сая тоннд хүргэж давуулан биелүүлсэн. 551,6 тэрбумын орлогын төлөвлөгөө нь 593,1 тэрбумд хүрч, 40 гаруй тэрбумаар давж биелсэн байна. Өнгөрсөн онд татварт 82,1 тэрбумыг төлөхөөр төлөвлөсөн ч 246,6 тэрбумыг төвлөрүүлжээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 33 жилийн туршид татварт төлсөн нийт 407,8 тэрбум төгрөгийн 60 орчим хувийг зөвхөн 2025 онд бүрдүүлсэн үзүүлэлт юм.
