“Багануур“ ХК-ийн захирал Т.Отгонболд төсвийн ₮630 саяар ахуйн шавж, хортон мэрэгч устгуулна
2026 оны 5 сарын 11

Багануур ХК-иас ‘’Эрүүл мэндийн зардал’’ нэртэй тендер зарлажээ.
Тодруулбал, төсвийн 630,509,000 сая төгрөгөөр Халдваргүйтгэл, ахуйн шавж, хортон мэрэгч устгах багц үйлчилгээ авахаар болсон бөгөөд санхүүжилтийг өөрийн хөрөнгийн төсвөөс гаргах юм байна.
Тендерийн баримт бичгийг 2026 ооны тавдугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас өмнө ирүүлэх ба тендерийн саналуудыг 2026 оны тавдугаар сарын 29-ны өдрийн 11:30 цагт нээх аж.
“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонболд 2025 оны 07 сараас эхлэн томилогдон ажиллаж буй. Түүний хувьд ийнхүү "ДАВХАР ДЭЭЛТЭЙ" төлөөлөгч юм.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668838
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
