ЭТТ: 192 мянган тонн нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн амжилттай арилжаагаар 192.0 мянган тонн нүүрсийг нийт 18.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжааллаа.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 101.4 ам.доллароор арилжаалж нийт 6.5 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 9 оролцогч оролцож үнэ 20.0 ам.доллароор буюу 24.6% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 105.0 ам.доллароор арилжаалж нийт 6.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 4 оролцогч оролцож үнэ 19.0 ам.доллароор буюу 22.1% өслөө.
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 84.3 ам.доллароор арилжаалж нийт 5.4 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.0 ам.доллароор буюу 10.5% өслөө.
2026 онд /120 удаагийн арилжаагаар/ 557.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.68 сая тонн нүүрс арилжлаа.
