Н.Цэрэнсамбуу:1,072 хувьцаатай иргэнд 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно
2026 оны 2 сарын 26

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөл ногдол ашиг хуваарилах эсэхийг шийддэг. Хурлаар 2025 оны ашгаас нэгж хувьцаанд 65.55 төгрөг олгохоор шийдвэр гарсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК өнөөг хүртэл 10.3 их наяд төгрөгийн ногдол ашиг тараах шийдвэр гаргаж байсан бөгөөд 2.6 их наяд төгрөгийн ногдол ашгийг иргэдэд тараасан байдаг.
1,072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 63,242 төгрөгийн ногдол ашгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгоно" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667720
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





