“Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Өнөөдөр Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ой буюу Уурхайчдын баярын өдөр /2025.12.25/ “Эрдэнэс Тавантолгой” сэдэвт марк нээлтээ хийлээ.

“Эрдэнэс Тавантолгой” сэдэвт маркийн нээлтэд “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Марк, үнэт цаасны хэлтсийн дарга Б.Билгүүн, Ахмад дипломатч, маркийн зөвлөх О.Батсайхан болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд оролцлоо.

Arslan.mn

Энэ жил “Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсан түүхт 15 жилийн ой тохиож байгаа. 15 жилийн ойд зориулан бүтээсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг илтгэсэн энэхүү марк нь өнөөдрөөс Монгол Улсын шуудангийн үйлчилгээнд нэвтэрч байна.

Тус марк нь тусгай технологиор бүтээгдсэн бөгөөд маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна.

Нийт уурхайчдадаа болон компанийн хамт олондоо Уул уурхайн салбарын 103 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666907
0 эможи

keyboard_arrow_up