“Шижир Алт” алтны үйлдвэрт ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна “Шижир Алт” алтны үйлдвэрт ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“Шижир Алт” алтны үйлдвэрт ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна

2024 оны 11 сарын 06

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” алтны үйлдвэрт нээлттэй ажлын байр зарлаж байна.

“Шижир Алт” алтны үйлдвэр нь Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажилтан хөдөө үйлдвэр дээр байрлаж ажиллах болно.

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо:  “Шижир Алт” алтны үйлдвэр, Үйлдвэрлэлийн хэлтэс Маркшейдер  - 1 (нэг) хүн                     

Гүйцэтгэх үндсэн үүрэг: 

  • Уулын ажлын зураглал үйлдэх, хэмжилт боловсруулалт хийх, уулын ажлын өрнөлтөд хяналт тавих, чиглэл өгөх хэмжилтүүд хийх;
  • Уурхайн хил хүрээг тогтоох хэмжилтүүд хийх;
  • Маркшейдерийн зураг, план, холбогдох баримтуудаас хэрэгтэй мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийж удирдлагад мэдээлэх чадвартай байх;
  • Маркшейдерийн багаж, хэрэгслийг стандартын шаардлагад нийцэж буй эсэхийг шалгуулж, засварлуулж, баталгаажуулах;
  • Уулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах, холбогдох байгууллагуудаар батлуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага :

  • Маркшейдер мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 1-ээс дээш жил ажилласан туршлагатай;
  • Компьютерийн хэрэглээний болон холбогдох мэргэжлийн программууд дээр ажиллах чадвартай;
  • Мэргэжлийнхээ чиглэлээр шинэ мэдээлэл хайж олох, боловсруулах болон ажилдаа ашиглан, нэвтрүүлэх чадвартай;
  • Тайлан, төлөвлөгөө, бичиг баримт боловсруулах чадвартай;
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой.

Ажлын байрны нэр, шаардлагатай тоо:    “Шижир Алт” алтны үйлдвэр,  Үйлдвэрлэлийн хэлтэс   Геологич  - 1 (нэг) хүн                     

Гүйцэтгэх үндсэн үүрэг :

  • Хөрс хуулалт хийгдэж буй блокийн хөрсний болон элсний хил заагийг нарийвчлан тогтоох;
  • Өмнө хийгдсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнтэй ашиглалтын үеийн үр дүнг харьцуулах, дүн шинжилгээ хийх;
  •  Ашиглалтын үеийн дээжлэлт тогтмол хийлгэж хяналт тавьж ажиллах, дээж авагч нарт сургалт хийх, арга аргачлал таниулах; 
  •  Уулын ажлын тайлан, уулын ажлын төлөвлөгөөг боловсруулах, холбогдох байгууллагуудаар батлуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага :

  • Геологич мэргэжилтэй. Дээд боловсролтой, бакалавр түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
  • Ордын геологийн болон ашиглалтын нөөцийг тусгай зориулалтын программ хангамж ашиглан тооцох чадвартай 
  •  Aшиглалтын хайгуул хийх; 
  • Hөөцийн тайлан боловсруулах, төлөвлөх;
  • Байгаль цаг уур шинжлэх, урьдчилан таамаглах;
  • Гадаад хэлний мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах ур чадвартай байх; 
  • Геологийн мэргэжлийн программ дээр ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  •  Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 
  • Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
  •  Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
  • Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг /хоёр хувь/

 Материал ирүүлэх хаяг: Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар, эсвэл "Монголросцветмет" ТӨҮГ-ын Захиргаа, аж ахуйн албанд ирүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 22 хороо, Энхтайвны өргөн чөлөө 98, 

Утас: 450060 - 115

Web сайт: www.mongolros.mn

Тайлбар :

  • Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,  тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
  •  Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659987
0 эможи

keyboard_arrow_up