“Монголросцветмет“ 5.6 тэрбумаар төмрийн баяжмал арилжаалав “Монголросцветмет“ 5.6 тэрбумаар төмрийн баяжмал арилжаалав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монголросцветмет“ 5.6 тэрбумаар төмрийн баяжмал арилжаалав

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2024.09.30/ арилжаагаар “Энержи ресурс” ХХК гурван багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21, 888 мянган юань буюу 10,553,518,080 төгрөгөөр  арилжжээ.

Харин “Монголросцветмет” ТӨҮГ-ын зургаан багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу  5,690,424,960 төгрөгөөр арилжигдсан байна.

УИХ-аас Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар 2023 оноос эхлэн нүүрсийг анх удаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж эхэлсэн бол энэ оны зургадугаар сараас “Монголросцветмет” ТӨҮГ баяжмалыг, "Эрдэнэт" үйлдвэр зэсийн баяжмалыг тус бүр биржээр арилжаалах болсон юм.  Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах нь худалдан авалтыг ил тод болгож байгаагийн зэрэгцээ татварын орлого өсөхөд ч нөлөөлж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659214
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up