“Шижир Алт” алтны үйлдвэр: Нээлттэй ажлын байрны зар
2024 оны 9 сарын 26
“Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа “Шижир Алт” алтны үйлдвэрт нээлттэй ажлын байр зарлаж байна.
Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: “Шижир Алт” алтны үйлдвэр, Санхүү бүртгэлийн хэлтэс Ерөнхий нягтлан бодогч - 1 (нэг) хүн
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Нягтлан бодох бүртгэлийг санхүүгийн тайлангийн олон улсын стандартад нийцүүлэн мөрдөж ажиллах, зарлагыг хуваарилах, гүйцэтгэлийг хянах, тайлагнах;
- Удирдлагыг санхүүгийн үнэн зөв мэдээллээр хангах;
- Тайлан балансыг цаг тухайд нь үнэн зөв гаргах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Нягтлан бодогч мэргэжилтэй, Дээд боловсролтой, Бакалавар түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
- Хөдөө орон нутагт ажиллах боломжтой;
- Мэргэшсэн нягтлан бодогч бол давуу байдал болно.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
- “Монголросцветмет” ТӨҮГ-ын ажилтны анкет /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө/
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Боловсролын диплом, үнэмлэхийн хуулбар /эх хувийг авчрах/
- Ажилласан байдлын мэдээлэл /нийгмийн даатгалын дэвтэр эсвэл НД лавлагаа/
- Сүүлийн гурван сарын дотор авахуулсан цээж зураг /хоёр хувь/
Материал ирүүлэх хаяг: Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэлх хугацаанд mailbox@monros.mn хаягаар, эсвэл "Монголросцветмет" ТӨҮГ-ын Захиргаа, аж ахуйн албанд ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, БЗД, 22 хороо, Энхтайвны өргөн чөлөө 98, Утас: 450060 - 133
Web сайт: www.mongolros.mn
Тайлбар :
- Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн, тестийн, ярилцлагын 3 үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ.
- Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд тооцож шалгаруулалтаас хасна.
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659138
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: