Нэг жилд 15.2 сая тонн нүүрс биржээр арилжсан нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болов Нэг жилд 15.2 сая тонн нүүрс биржээр арилжсан нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болов
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 18, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Нэг жилд 15.2 сая тонн нүүрс биржээр арилжсан нь эдийн засгийн өсөлтийн гол хөшүүрэг болов

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын 466 дугаар тогтоолоор "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-г баталж, 2023 оны нэгдүгээр сарын 12-нд Монголын хөрөнгийн бирж дээр анхны дуудлага арилжааг зохион байгуулж байв. Ийнхүү урд нь уурхайн ам нөхцөлөөр зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр борлуулж ирсэн нүүрсийг бирж дээр зах зээлийн зарчмаар, нээлттэй арилжиж эхэлсэн юм.

Тэгвэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 15.2 сая тонн нүүрсийг 2.1 тэрбум ам.доллараар арилжсан байна.

Нүүрсийг биржээр арилжиж эхэлсэн нь валютын нөөц өмнөх оноос 44.68 хувиар өсөхөд хамгийн том нөлөө үзүүлсэн юм. Тухайлбал, гадаад валютын улсын нөөц 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар түүхэнд анх удаа 4.91 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн 2022 оны эхний гурван улирлын байдлаар 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцлийн урсгал данс 2023 оны гуравдугаар улиралд 606.7 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ нь төлбөрийн тэнцэл 2007 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт юм. Товчхондоо, Монгол Улс 2007 оноос хойш төлбөрийн тэнцлийн алдагдлыг гадаадын өр, зээлээр нөхөж ирсэн. Харин нүүрсийг зах зээлийн зарчмаар, нээлттэй арилжиж эхэлснээр өмнө нь хэн нэгний халаасанд ордог байсан орлого эдийн засагт үр өгөөжөө өгч, ДНБ 6.9 хувь өсөх хамгийн том хөшүүрэг болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653995
1 эможи

keyboard_arrow_up