“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар “Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 14, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Монголросцветмет“ ТӨҮГ: Захиргааны сул ажлын байрны зар

2024 оны 1 сарын 11

Arslan.mn

1    Ажлын байрны нэр, шаардлагатай тоо: Захиргаа, аж ахуйн албаны Үйлчлэгч – 1 (нэг) хүн

 Гүйцэтгэх үндсэн үүрэг    

  • Цэвэрлэгээ үйлчилгээг чанартай гүйцэтгэх, 
  • Хариуцсан эд зүйлсэд хариуцлагатай хандаж ажиллах,
  • Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх.

    Ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага  

  • Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой, 
  • Үйлчлэгчээр ажилласан туршлагатай бол сайн,
  • Цэвэрч нямбай, хурдан шуурхай ажиллах,
  • Зөв харилцаа, хандлагатай, хувийн зохион байгуулалт, сахилга бат сайн, харилцааны өндөр соёлтой байх,
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай, шаардлагатай тохиолдолд илүү цагаар ажиллах боломжтой байх.

Бүрдүүлэх материал  

 1. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт /өөрийн мэдлэг, ур  чадвараа илэрхийлсэн байх/
2. "Монголросцветмет" ТӨҮГ-ын ажилтны анкет  /www.mongolros.mn сайтаас маягт татаж бөглөнө. 
3. Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл хүчин төгөлдөр лавлагаа
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом, үнэмлэх)-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь 
5. Ажилласан байдлын мэдээлэл:  /2021 оноос өмнөх нийгмийн даатгалын дэвтрийн нүүр+тушаалын    өөрчлөлтийн тэмдэглэлийн хуулбар болон НД шимтгэл төлөлтийн лавлагаа/
6. Сүүлийн 3 сард авахуулсан 4х3 хэмжээтэй цээж зургийг анкетад  заавал наасан байна.

Материал хүлээн авах хаяг, хугацаа: 

Шаардлага хангасан ажил горилогчдын материалыг 2024 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн 16:00 цаг  хугацаанд mailbox@monros.mn хаягаар хүлээн авч, бүртгэнэ.

Хаяг: Улаанбаатар хот, БЗД 22-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 98, "Монголросцветмет" ТӨҮГ, утас: 450060 -133

Web сайт: www.mongolros.mn

Тайлбар  

  •  Сул ажлын байрны сонгон шалгаруулалтыг баримт бичгийн,  ярилцлагын үе шаттай явуулж, оноогоор үнэлнэ. 
  • Анкетад мэдээллээ үнэн зөв бөглөлгүй, материал бүрдэл дутуу  илгээсэн тохиолдолд баримт бичгийн шаардлагыг хангаагүйд  тооцож шалгаруулалтаас хасна.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653956
3 эможи

aa
2024-01-11 20:55
za zailaa elentsegin chin notariat deed bolovsrol
Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up