НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК-ийн захирал асан Я.Батсуурь Ц.Элбэгдоржийг нэрлэв
2023 оны 12 сарын 06
Өнөөдрийн үдээс өмнөх нүүрсний сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн" хэмээн мэдээлэхдээ Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн нэрийг дурдсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тэрбээр ""ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. "Нүүрс удахгүй үнс болно, төрийн компани нүүрс ухдаггүй юм. Компанийн захирлууд нь шоронд ордог юм аа" гэх PR-ыг маш хүчтэй явуулж байсан. Би энэ үйл ажиллагааг нь эсэргүүцтэл долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653229
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: