Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 05, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Н.Цэрэнсамбуу: Эрдэнэс Тавантолгой ХК улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой

2023 оны 10 сарын 12

Улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрлийн олголт асуудал дагуулсаар байна. С зөвшөөрөл хүрэлцээгүйн дээр наймаа болсон хэмээн тээвэрчид шүүмжилдэг. Энэ асуудалд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу тайлбар хийлээ.

-Хичнээн компаниас С зөвшөөрлийн хүсэлт ирээд байгаа вэ? Ямар зарчмаар олгодог талаар мэдээлэл өгөөч.

-Нүүрс тээвэрлэх сонирхолтой 323 аж ахуйн нэгжээс 17 800 хүсэлт ирүүлсэн. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг улиралд 4 680 тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгох боломжтой. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргасан бүх тээврийн хэрэгсэлд “С” зөвшөөрөл олгож хүрэлцэхгүй учраас хувь тэнцүүлэн олгодог. Ингэснээр хүсэлт гаргасан аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн давуу эрх олгохгүйгээр тэгш хуваарилалт хийдэг.

-С зөвшөөрлийг наймаалцдаг, давуу байдлаар олгодог гэх асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-С зөвшөөрлийн наймаа явагддаг гэх асуудал гардаг. Нэг ч тээврийн хэрэгсэлгүй ААН бусдын 21 машиныг түр хугацаанд өөр дээрээ бүртгүүлээд, авто тээврийн хариуцлагын гэрээ байгуулчихдаг. Гэрээ байгуулсныхаа дараа нөгөө 21 машиныг буцааж өгөөд, хувь хүмүүсийн машиныг компани дээрээ бүртгэж, С зөвшөөрлийн хүсэлт гаргадаг.

Эрдэнэс тавантолгой ХК-ийн зүгээс хувь тэнцүүлэн 10 хүсэлтийнх нь  3-т С зөвшөөрөл олгож, вэб сайтдаа нээлттэй байршуулдаг. Харин хүсэлт гаргасан 10 машиныхаа алинд нь С зөвшөөрөл өгөх нь тухайн ААН-ийн асуудал. Эрдэнэс Тавантолгой ХК машин зааж зөвшөөрөл өгөх боломжгүй. Тэгэхээр тээврийн компани С зөвшөөрлийг хуваарилахдаа үйлчилгээ үзүүлсний хураамж байдлаар жолооч нараас мөнгө авдаг сөрөг үзэгдэл гарч байгаа. Үүнийг бүртгэлийн байгууллага болон хуулийн байгууллага хянаж нягтлах шаардлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651727
0 эможи

иргэн
2023-10-12 20:28
Энэ нөхөрт хариуцлага тооцоочээ ямар ч судалгаа төлөвлөгөөгүй хаана очно Өөрийнхөө хувийн компанид тээвэр хийлгэж байгаа аятай аашлах юм Өөр боловсон хүчин байдгүй юм уу Гаргасан шийдвэрээсэээ үргэлж ухарна Зайлууул царай мууутай сдаг
keyboard_arrow_up