“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ “ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ЭТТ бонд”-ын 4 дүгээр транчийн бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ

2023 оны 9 сарын 28

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны 16 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжсан “ЭТТ Бонд”-ын 4 дүгээр транчийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 766,182 /долоон зуун жаран зургаан мянга нэг зуун наян хоёр/ ширхэг бондыг эргүүлэн худалдан авахаар шийдвэрлэжээ.

“ЭТТ Бонд”-ыг эргүүлэн худалдан авах бүртгэлийн өдөр нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бөгөөд бүртгэлийн өдрөөр тасалбар болгон хуримтлагдсан хүүгийн хамт 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийт төлбөрийг бонд эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд шилжүүлнэ.

Бондын нөхцөл:

 

Бондын нэр:

“ЭТТ Бонд” Транч 4

Бондын хүү:

Бодлогын хүү+4%

Нийт тоо ширхэг:

766,182

Нэгж бондын үнэ:

100,000 төгрөг

Эргүүлэн авах нөхцөл:

Хугацаанаас өмнө эргэн дуудах нөхцөлтэй

Нэгж бондыг эргэн дуудах үнэ:

101,500 төгрөг

Бондыг эргэн дуудах бүртгэлийн өдөр:

2023 оны 10 дугаар сарын 27

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651277
0 эможи

keyboard_arrow_up