“Кью Эс Си“ компаний хөрөнгө оруулалтаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа “Кью Эс Си“ компаний хөрөнгө оруулалтаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 07, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Кью Эс Си“ компаний хөрөнгө оруулалтаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа

2023 оны 6 сарын 20

Arslan.mn

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг хэрэгжүүлж байсан "Кью Эс Си" компанийн гүйцэтгэх захирал Э.Шижир өнөөдөр Төрийн ордны гадаа мэдээлэл өглөө.

Тэрээр энэ үеэр "ЗГХЭГ-ын дарга Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагуудыг суулгаж байгаад сая яриа хийлээ. Уг үйл явдалтай холбогдуулан мэдээлэл өгч байна.

Төр, хувийн хэвшлийн гэрээ байгуулсан түншлэгч тал маань 2022 оны дөрөвдүгээр сард гэрээгээ гэнэт цуцалсан. Гэрээ цуцалсан шалтгаанаа "Кью Эс Си" компани улсад их хохирол учруулсан юм шиг мэдээллийг олон нийтэд удаа дараа өгч байсан. Биднийг хүлээн авч албан ёсны уулзалт огт хийхгүй явж ирсэн. Тэр уулзалтынх нэг нь өнөөдөр болж өнгөрлөө.

"Кью Эс Си" компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийж эхэлсэн 2009 оны тайлангийн баримтыг үзүүлэхээр авч ирлээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн тайлан. Тайланд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үндсэн хөрөнгө ₮14 тэрбум, тайлант тэнцэл нь ₮40 тэрбум. Ийм компанид "Кью Эс Си" компани хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үүнээс хойш улсаас ямар нэгэн хөрөнгө оруулалт уг үйлдвэрт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл "Кью Эс Си" компаниас хийгдсэн хөрөнгө оруулалтаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Гэтэл "Кью Эс Си" компани улсыг олон тэрбум төгрөгөөр хохироосон утгатай зүйл ярьж байна. 

14 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 40 тэрбум төгрөгийн тэнцэлтэй компаниас илүү их дүнгээр улсыг хохироох боломжгүйг санхүүгийн мэргэжлийн хүмүүс ойлгох байх.

Өнгөрсөн жил төр, хувийн хэвшлийн гэрээг цуцалснаас хойш "Кью Эс Си" компанийн удирдлагуудтай уулзалт хийхгүй байгаа. Үл ойлголцох зүйл гарвал ажил хэрэгч байдлаар уулзаж ярилцдаг. Цагдаа сэргийлэхийн байгууллагад хандчихаад ажил хэрэгч уулзалт хийхгүй байгаа нь буруу жишиг болоод байна.

Концессын гэрээг ерөнхийд нь хариуцаж байгаа ТӨБЗГ, ЗГХЭГ нь түншлэлийн гэрээг байгуулсан нэг талын хувьд хувийн болон үндэсний компанийнхантай уулзаж, учрыг тодруулах шаардлагатай.

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл шалгалтаар маш их зөрчил илэрлээ гэдгийг сая уулзалт дээр дурдсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу аливаа байгууллагад төрийн хяналт шалгалтыг явуулахын өмнө ямар чиглэлээр шалгахаа танилцуулдаг. Ямар нэгэн зөрчил илэрсэн бол шалгуулсан байгууллагад танилцуулж, тодруулга мэдээллийг авах шаардлагатай байдаг. Гэтэл тийм үйлдэл хийхгүйгээр "Кью Эс Си" компанийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгээд байгаа нь буруу хандлага. Монгол Улсын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт хийж, аливаа эрсдэл хүлээж байгаа хувийн хэвшлийн компаниудад ийм байдлаар хандаж байгаа нь буруу үйл ажиллагаа юм.

Засгийн газар сүүлийн үед дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж маш их ярьж байгаа хэрнээ хувийн хэвшлийн түншлэгч байгууллагатайгаа гэрээгээ цуцалсны дараа ширээний хоёр талд суугаад эвийн журмаар асуудлаа ярьж яагаад болдоггүй юм бэ.

Концессын гэрээний зүйлүүд батлагдахад гангийн үйлдвэртэй зэрэгцээд цахилгаан эрчим хүчний төслүүд хийгдэх ёстой байсан ч төр засгийн үйл ажиллагаатай холбоотойгоор нэг ч цахилгаан станц баригдаагүй. Гангийн үйлдвэрлэлийн ТЭЗҮ-г батлуулаад байж байтал юу ч хийгээгүй байна хэмээн гэрээг цуцалсан нь буруу үйл ажиллагаа гэж бодож байна.

Төр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг "Кью Эс Си" компаниас хурааж авахын өмнө тус үйлдвэрийн нийт тайлант тэнцэл нь ₮600 гаруй тэрбум, борлуулалтын орлого ₮400 тэрбум давсан, улсад 80 тэрбумын татвар төлсөн байсан. 2009 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэр ₮1.2 тэрбумын л татварыг төлсөн байсан.  Үүнээс харахад "Кью Эс Си" компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн байдалтай байсан юм.

Улс авснаас хойших Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн 2022 оны тайланг харахад борлуулалтын орлого ₮400 тэрбумаасаа ₮100 тэрбум болтлоо буурсан, татвар төлсөн хэмжээ нь ₮4-5 тэрбум болж буурсан байгааг сайхан болж байна хэмээн яриад байгаа нь зохисгүй үйлдэл.

Өнгөрсөн жил үйлдвэрийг төр хурааж авсны дараах байдлыг ажиглаж байхад Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн өөрсдөө вагонуудыг хэрэглээгүй зогсоосон" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648324
0 эможи

keyboard_arrow_up