Ж.Ганбат: Нэмж зээл авахгүй бол өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ий 49 хувьд хүрч буурна Ж.Ганбат: Нэмж зээл авахгүй бол өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ий 49 хувьд хүрч буурна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбат: Нэмж зээл авахгүй бол өрийн хэмжээ 2024 онд ДНБ-ий 49 хувьд хүрч буурна

2023 оны 5 сарын 29

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Засгийн газрын гадаад өр өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн ДНБ-д эзлэх харьцаа 2022 онд 52.4 хувь байсан бол 2023 онд 53.2, 2024 онд 49 хувьтай тэнцэх төсөөлөлтэй байгаа. Хөгжлийн банкны 2023 оны аравдугаар сард төлөгдөх Евро бондын дахин санхүүжилтэд баталгаа гаргах тохиолдолд энэ онд өр ДНБ-ий 54.3, 2024 онд 54.9 хувьтай тэнцэх урьдчилсан тооцоолол хийсэн.

Засгийн газрын гадаад өр өнөөгийн үнэ цэнээр 2024 онд ДНБ-ий 60 хувь буюу 39.3 их наяд төгрөг байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан. Төсвийн сахилга баттай байж, шинээр баталгаа гаргахгүй байх тохиолдолд 32 их наяд төгрөг буюу ДНБ-ий 49 хувьтай тэнцэх тооцоо бий. Гэхдээ ханшийн хэлбэлзэл нөлөөлнө. Нөгөө талдаа "Шинэ сэргэлтийн бодлого"-ын төслүүдийг явуулж байгаа учраас өрийн хязгаараа хэтэрхий хатуу заачихвал гацаа үүсчих болов уу, тиймээс одоо байгаа хязгаараар нь үлдээх нь зөв гэсэн байр суурьтай байгаа" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647592
1 эможи

keyboard_arrow_up