“Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА “Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Монголросцветмет” ТӨҮГ: ТЕНДЕРИЙН УРИЛГА

2023 оны 5 сарын 17

Arslan.mn

Огноо :  2023 оны 05 сарын 17
Тендер шалгаруулалтын нэр:    “Калорифер” нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар:    МРЦМ/202312038

“Монголросцветмет” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Калорифер” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

www.tender.gov.mn


ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Монголросцветмет ТӨҮГ нь Ус дулаан дахин дамжуулах төвийн зураг төсөв зохиох зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Бор-Өндөр УБҮ-ийн төдийгүй Бор-Өндөр тосгоны ус, дулааны асуудлыг бүрэн шийдвэрлэх болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Үүнээс гадна дараах мэдээллүүдийг нууцлахгүй ирүүлнэ. Үүнд:
  • Байгууллагын ерөнхий танилцуулга
  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар 
  • Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.
  • Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай бөгөөд цахим системээр ирүүлсэн лавлагаагаар үнэлнэ.
  • Тусгай зөвшөөрөл /дулааны ачаалал 13,16 Гкал/цаг, дундаж даралт 6,11 кгх/см2, сумын ерөнхий төлөвлөгөөнд орсон ирээдүйд холбогдох дулааны ачаалал 17,59 Гкал/цаг, дундаж даралт 8,18 кгх/см2. Энэхүү үзүүлэлтүүдийг хангасан дулааны шугам хоолой түүнд холбогдох барилга байгууламж, тоноглолын зураг төсөв зохиох эрх бүхий байх/
  • 2021, 2022 оны жилийн баталгаажуулсан санхүүгийн тайлангийн аль нэгийг ирүүлэх /Сангийн сайдын 2019.12.09-ний өдрийн 255 тушаалаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.7 заалтыг баримтална.
  • Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлого төсөвт өртгийн 50%-иас багагүй байна. 
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Батлагдсан төсөвийн 50%-иас багагүй байх. 
  • Сүүлийн 2 жил ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл, ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10-17 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.

“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647180
0 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up