“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн үйл ажиллагаанд “олон улсын аудит“ оруулах ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн үйл ажиллагаанд “олон улсын аудит“ оруулах ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн үйл ажиллагаанд “олон улсын аудит“ оруулах ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

2022 оны 12 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болжээ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Дэлхийн топ аудитын компаниудаас шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн иж бүрэн хяналт, аудит оруулна" гэв.

Түүнчлэн тэрбээр "Өнгөрсөн хугацаанд тээвэрлэлтэд 25,000 орчим тээврийн хэрэгсэл оролцсон. Эдгээрийн өмчлөгчдийг өнөөдөр ил болгоно.

Өнөөдрийн байдлаар "С" зөвшөөрөлтэй 150 аж ахуйн нэгжийн 5,647 тээврийн хэрэгсэл богинын тээвэр хийж байна. Харин уртын тээвэрт 421 аж ахуйн нэгжийн 10,432 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминальд 17 аж ахуйн нэгжийн 1,281 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд явж байна" хэмээв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643267
1 эможи

keyboard_arrow_up