УУРХАЙЧДЫН ХҮҮХДҮҮД УУРХАЙД ЗОЧЛОВ УУРХАЙЧДЫН ХҮҮХДҮҮД УУРХАЙД ЗОЧЛОВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УУРХАЙЧДЫН ХҮҮХДҮҮД УУРХАЙД ЗОЧЛОВ

2022 оны 4 сарын 22

Arslan.mn

“Миний аав энэ уурхайд экскаваторчин, тэсэлгээчин, засварчин, жолооч, инженер, гагнуурчин.., миний ээж кранчин, эмч, нярав, диспетчер. Би аав ээжийнхээ ажил дээр урьд нь ирж байсан, харин би огт ирж байгаагүй” гэж хөөрөлдсөн 150 гаруй хүүхэд Багануур ХК-ийн уурхайтай танилцахаар ирлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11 дүгээр ангид суралцдаг уурхайчдын хүүхдүүдэд уул уурхайн салбарын мэргэжил сонгоход нь тус болох зорилгоор энэхүү танилцах өдөрлөгийг 4 дүгээр сарын 20-ний өдөр уурхайн хамт олон зохион байгуулжээ.

Улс орны эдийн засгийг тэтгэж буй уул уурхайн салбарт ажиллахыг мөрөөдөн энэ чиглэлээр мэргэжил эзэмшихийг зорьж буй бидэнд мэргэжлийн чиг баримжаа авахад хэрэгтэй байсан хэмээн өдөрлөгт оролцсон зарим хүүхдүүд хэлж байсан.  

Танилцах өдөрлөг гадны зочид  үйлдвэрлэлийн үйл ажиллагааг харах цэгт очиж олборлолтын үйл ажиллагааг харснаар эхэлсэн бөгөөд уулын тоног төхөөрөмжийн засварын хэсэг, технологийн авто машин механизмын засварын хэсгүүдийн үйл ажиллагаатай дараа нь танилцлаа. Энэ үеэр зарим хүүхдүүд аав, ээжтэйгээ ажлын талбар дээр нь тааралдан дурсгалын зургаа татуулав. Мөн компанийн түүхэн хөгжлийн танхим, хөл бөмбөгийн алдрын танхимыг үзэж сонирхон мэргэжлийн инженерүүдтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр  уул уурхайн мэргэжил сонирхож буй хүүхдүүд ямар хичээлийг илүү судлах, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх, уурхайчдын ажлын онцлог, бахархлын талаар мэргэжилтнүүдээс асууж зөвлөгөө аван олон сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж байв.

Өдөрлөгийн өдөр салхи ихтэй цаг агаар таагүй байсан тул хүүхдүүд олборлолтын үйл ажиллагаатай бүрэн танилцаж амжаагүй. Гэсэн хэдий ч “Аав ээж минь цас бороо, салхи шуурга гээд цаг агаарын ямар ч хүнд нөхцөлд бэрхшээлийг үл ажран өдөр шөнөгүй зогсох эрхгүй ажилладаг юм байна. Тэднээрээ үнэхээр их бахархаж байна” гэх үгсийг хэлж уурхайчин болох мөрөөдөл тээсээр арга хэмжээгээ өндөрлүүллээ.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643164
0 эможи

keyboard_arrow_up