“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ТАРЬСАН МОДДОО АРЧИЛЖ ТОРДОВ “ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ТАРЬСАН МОДДОО АРЧИЛЖ ТОРДОВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДЭНЭС МОНГОЛ” ХХК-ИЙН ХАМТ ОЛОН ТАРЬСАН МОДДОО АРЧИЛЖ ТОРДОВ

2022 оны 5 сарын 20

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн охин болон хараат компаниуд нэгдэхээ илэрхийлж мод тарих, тарьсан модоо арчилж ургуулах ажлыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ. Энэ сарын 19-ны өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ний хамт олон Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байрлах “Бумбатын булаг”-т очин 2021 оны 10 дугаар сард тарьсан 100 гаруй модоо арчилж тордсон.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн байгаль орчин ногоон хөгжил хариуцсан мэргэжилтэн Т.Ичинхорлоо тарьж ургуулсан моддын ургалтын явцтай танилцан цаашид хэрхэн арчлах, услах, шинээр тарихдаа юуг анхаарах талаар зөвлөгөө өгсөн юм. Мөн шинээр бэлтгэсэн талбайд шар хуайс, монос, монгол сакура буюу бүйлс зэрэг 50 гаруй мод тарьж усалгаа хийв.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хамт олон цаашид гурван жилийн хугацаанд “Бумбатын булаг”-т мод тарьсан газраа очиж моддын арчилгаа усалгаа хийх, шинээр мод тарих, нөхөн тарилт хийх зэрэг ажлыг хариуцах юм байна.Байгаль орчноо хамгаалах, үндэсний зан заншлаа эрхэмлэн, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалан нэмэгдүүлэх зорилготой “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд 2030 он хүртэл “Эрдэнэс Монгол” ХХК 5 сая, “Оюу толгой” ХХК болон “Эрдэнэс Оюу толгой ХХК-иуд 100 сая, “Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая, “Бадрах Энержи” ХХК 5 сая, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК 3 сая, “Багануур” ХК 1 сая, "Шивээ-Овоо" ХК 500 мянган ширхэг мод тус тус тарьж ургуулан арчилж тордоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643160
0 эможи

keyboard_arrow_up