“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН ЗАРИМ ОХИН КОМПАНИУД “ТОП-100“ ААН-р ШАЛГАРАВ “ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН ЗАРИМ ОХИН КОМПАНИУД “ТОП-100“ ААН-р ШАЛГАРАВ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЛИЙН ЗАРИМ ОХИН КОМПАНИУД “ТОП-100“ ААН-р ШАЛГАРАВ

2022 оны 5 сарын 23

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 21 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн шалгарууллаа. /2022.05.23/

Ерөнхий эрэмбээр ТОП-100 ААН-ийн эхний байруудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК жагсжээ. Харин “Эрдэнэс Монгол” ХХК 26-д, “Багануур” ХК 34-т, “Шивээ Овоо” ХК 94-д эрэмбэлэгдсэн байна.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ТОП-100 ААН-ийн өргөмжлөл гардуулах ёслолын үеэр “Бид цар тахлын бас дайны үед ажиллаж амьдарч байна. Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Хүнд өдрүүд шинэ боломжийг бий болгодог. Хүнд сорилт бас ухаарал, эв нэгдлийг өгч, суурь том реформын нийгмийн сэтгэлзүйг бүрдүүлдэг.
Монгол Улс Ардын хувьсгалын 100-аас 101 дэх жилд шилжиж хугацаанд, Ардчилсан хувьсгал ялж шинэ Үндсэн хууль батлагдсан 30 жилээс 31 дэх жилд шилжиж буй цагт цар тахал, дэлхийн геополитикийн томоохон өөрчлөлт давхцаж байгаа нь Та биднээс томоохон реформыг шаардаж байна гэсэн үг.
Тиймээс хамтдаа өөдрөг байж шинэ зуун, шинэ 30 жилийг хамтдаа эхлүүлье.” гэлээ.

2021 онд ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ний 82 хувьтай дүйцэж, ажиллагсадын тоо 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан ч ТОП-100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн байна.

Сонирхуулахад, ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурладаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
643159
0 эможи

keyboard_arrow_up